Дүнжингарав худалдааны төв орчимд авто замын түгжрэл үүсч байгаа учир түгжрэлийг бууруулах замын хөдөлгөөн зохион байгуулалтын асуудлаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Намайг сайдаар томилогдоод удаагүй байхад Дүнжингарав худалдааны төвийн ойр ормын асуудалтай холбоотой хэд хэдэн асуудлыг иргэд хэлж байсан. Энэ захын ойр орчмыг сайжруулах санал ирсний дараа нөхцөл байдлыг харсан. Улмаар сарын өмнө ажлын албаныхандаа хэлээд, Дүнжингарав худалдааны төвийн удирдлагуудтай уулзахыг үүрэг болгосон. Сайд ирэх шаардлагагүй. Бид анхааралдаа аваад, асуудлаа шийднэ гэсэн ч өнөөдрийн хүртэл асуудал шийдэгдсэнгүй. Уг нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ мэт асуудлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдмээр байна. Ойрын хугацаанд шийдлээ гаргаад, энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ" гэлээ.
Сэтгэгдэл (1)