Узбекистан улсад үйлдвэрлэсэн автобусыг нийтийн тээвэрт туршилтаар явуулахаар болжээ.
Узбекистан улсын "СамАвто" компанид үйлдвэрлэсэн SAZ LE60 маркийн хоёр автобусыг маргааш НЗДТГ-т хүлээлгэн өгөхөөр болжээ. Үйл ажиллагаа маргааш 10:00 цагт болох бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, “СамАвто” компанийн Орлогч захирал Ярашев.И.Т нар оролцоно.