x

"Чингис хаан" болон ОХУ-ын "Эрмитаж" музей хамтарсан үзэсгэлэн гаргаж, мэргэжилтэн солилцоно

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, "Эрмитаж" Улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээгээ албан ёсоор байгуулжээ.

Тус гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний хээрийн шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлууд багтсан байна.

Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны арванхоёрдугаар сард Москва хотноо байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, 2022 оны Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын протоколын 8.12, 13 дахь заалтыг хэрэгжүүлж "Чингис хаан" үндэсний музей, "Эрмитаж" улсын музейтэй хамтран ажиллахаар тогтлоо.

"Эрмитаж" музейн сан хөмрөгт Монгол Улсад холбогдолтой баялаг дурсгалууд хадгалагдаж байгаа бөгөөд "Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан баг “Эрмитаж дахь Ноён уулын дурсгал”, “Эрмитаж дахь Хархорум хотын өв”, “Эрмитаж дахь Бурханы шашны өв”, “Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний өв” хэмээх дөрвөн боть бүтээлийг хэвлүүлээд байгаа юм.

Үүнээс гадна, 2023 онд дахин нэг боть бүтээл хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Эдгээр дурсгалыг эрдэм судалгаа, танин мэдэхүйн хэрэгцээнд зориулан анх удаа цогцоор нь хэвлэн нийтэлсэн гэдгээрээ онцлогтой.

"Чингис хаан" үндэсний музей, "Эрмитаж" музейтэй хамтран ажиллахаас гадна Оросын Угсаатны музей, Дорно дахины ард түмний урлагийн музей, Их Петр хааны нэрэмжит Угсаатан, хүн судлалын музей, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнтэй мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монголын соёлын өвтэй холбоотой судалгааг өргөжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, Монголын түүхэнд урьд хэвлэгдээгүй ховор сонин баримт, дүрс бичлэг, гэрэл зургуудыг нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Түүнчлэн “Монголчуудын соёлын өв: Архивын баримт, гар бичмэлийн цуглуулга” олон улсын хурлыг зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад, арваннэгдүгээр сард Санкт-Петербург хотноо Ноён уулын малтлагын 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 5 цаг 37 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 5 цаг 44 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 6 цаг 6 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top