Монгол Улсын аврах баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очжээ.
Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Анкарагийн цагаар 20:10 цагт хоёр настай нэг хүүхэд, 21:20 цагт нэг эмэгтэй, 22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.