x

Зарим үйлдвэрлэгчид "гандангийн" гэх нэршлийг ашиглан хэвийн боов худалдаалдаг байжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвийн боовны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг энэ оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд “Бэлх”, “Бүрэн плаза”, “Бүрд”, “Их тойруу”, Барс-1, Бөмбөгөр зэрэг худалдааны төв болон “Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд”-ийн “Гандан”, “Гандангийн ширхэнцэг” хэвийн боовны дэлгүүр зэрэг аж ахуй эрхлэгчдийг хамруулан явууллаа.

Хяналт шалгалтаар “Парис бэйкэри”, “Өгөөмж архад”, “Амдэ”, “Сигнал”, “Алтайн илч” ХХК болон “Ширхэнцэг” хэвийн боов үйлдвэрлэгч иргэн нь өөрийн бүтээгдэхүүний хаяг шошгод Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээг авсан Гандантэгчэнлин хийд шашны байгууллагын “Гандангийн”, “Гандангийн шар тостой” гэх нэршлийг ашиглан зах, худалдааны төвүүдээр худалдаалж байсан, мөн үйлдвэрлэл эрхлэгчид нь худалдаалж буй хэвийн боовны хаяг шошгод бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа, орц найрлага болон үйлдвэрлэгчийн хаяг байршлын талаарх мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчил илэрлээ.

Иймд хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаартай хугацаатай “Албан шаардлага”-ыг хүргүүллээ. Албан шаардлагын хүрээнд дээрх нэршлийг хэвийн боовны сав баглаа боодлын шошгод ашиглахгүй байх, уг нэршил орсон сурталчилгааны самбаруудыг буулгах, нэршлийг дуу, дүрсний бичлэг зэрэг аливаа хэлбэрээр ашигласан сурталчилгаа явуулахгүй байх, “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошголтод тавигдах шаардлага” MNS664852016 стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах бөгөөд зөрчлөө арилгасан талаар хариу ирүүлэхийг даалгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 4 цаг 27 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 4 цаг 34 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 4 цаг 56 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 23 цаг 13 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав...
Top