x

Г.Занданшатар: Төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр УИХ-ын үйл ажиллагаанд шинэ шатанд гарч буй хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж байлаа.

Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж, авлига албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлснээр  олон жил бугшсан хулгай, луйврыг ил болгож байна. Нийгмийн шударга ёс, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад авлига хамгийн том саад болж байна. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон хэргүүд олон нийтийг бухимдуулж буй энэ цагт төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоохын тулд УИХ-аар Авлигатай тэмцэх багц хуулийг хэлэлцэж байгааг онцлон тэмдэглэсэн.  

Мөн хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг.  Эрүүгийн хуулийн Авлигын гэмт хэрэгтэй холбоотой 22 дугаар бүлгийг бүхэлд нь хөндөж нэмэлт, өөрчлөлт оруулснаар ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгасан. Авлигачдад оногдуулах ялыг чангаруулж, ямар ч хэлбэрээр завших боломжгүй болгосноор төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага нэмэгдэж, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны нийтлэг зарчмууд хангагдах суурь болно гэдгийг УИХ-ын дарга онцолж байлаа.  

Түүнчлэн Авлигатай тэмцэх багц хуулийн хүрээнд нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, иргэдийн оролцоог түшиглэхийн тулд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын чиг үүргийг шинэ түвшинд гаргаж, олон жил нийгэмд бугшсан асуудлыг нийтэд дэлгэж, хууль бус үйлдлүүдийг мөрдөн шалган, илрүүлэхэд Авлигатай тэмцэх  багц хууль үр дүнгээ өгнө гэв. 

Уулзалтад оролцогчдын зүгээс улстөрчид болон төрийн албаны эрх бүхий тушаалтнуудын  авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагддагч тодорхой хариуцлага хүлээлгэдэггүй өнгөрдөг тул авлигын эсрэг тэмцэлд итгэл алдардаг талаар хөндөхийн зэрэгцээ Улсын Их Хурлын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хууль бус асуудал болон нүүрсний хулгайн гэмт хэргийг даруй илрүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    амаараа л таслан зогсооно доо
    2023 оны 02 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 4 цаг 41 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 4 цаг 48 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 5 цаг 10 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 23 цаг 27 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав...
Top