Турк болон Сирийн зарим нутагт эхэлсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар 3830 гаруй байв. Харин 12:00 цагийн байдлаар 4300-д хүрээд байна.
Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг болон хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа тус улсын Элчин сайдын яаманд хүргүүлжээ.
Мөн Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон талаар мэдээллээ.