x

Н.Батбаяр асуултад оновчтой хариулж, эрх баригчдыг хурцаар шүүмжилсэн тул гишүүд сонсголыг зогсоолоо

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хөгжлийн банкны сонсголд оролцож байна. Тэрээр сонгсголыг удирдаж буй Б.Энхбаяр, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын асуултад маш оновчтой хариулж, далимд нь эрх баригчдыг чадварлагаар шүүмжилж байсан тул сүүлдээ завсарлага авч, хүчээр сонсголыг зогсоолоо.

Түүнийг Хөгжлийн банкны санхүүжилтийг шийдэлцэж байсны хувьд сонсголд дуудсан юм.

Сонсголын дунд үед УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хөгжлийн банкны 2 их наяд 540.2 тэрбум төгрөгийн санхүүжтилтийн 88.9 хувь буюу 2 их наяд 260.4 тэрбум төгрөгийг УИХ, Засгийн газрын тогтоолыг үндэслэн 295 төсөл, арга хэмжээнд олгосон. Ихэнх мөнгөө валют олохгүй ажилд зарцуулчихсан байна” хэмээн асуув.

Сайд асан Н.Батбаяр ”Экспорт дэмжих чиглэлд зарцуулсан мөнгө бага юм шиг харагдаж байж болно. Хэрвээ манай Засгийн газар унаагүй бол Монгол Улс төмөр замтай болчих байсан юм. Гэтэл МАН хоёр удаа 60 гаруй гишүүнтэй гарч ирээд төмөр үам барьсангүй. Мухар зам барьсан, өргөн царигаар барьсан. Өнөөдөр “Нүүрсний хулгай” ярьж байна. Төмөр зам барьчихвал нүүрсний хулгай чинь автоматаар байхгүй болчихно” хэмээн хариулав.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ажил хийснийг чинь хүлээн зөвшөөрч байгаа ч төсвөөс гадуур мөнгө эргэлдүүлсэн зэргээр макро түвшинд алдаа гаргачихжээ гэж хэлэх болов уу гэж харж байлаа” гэхэд Сайд асан Н.Батбаяр “Би макро түвшинд алдаа гаргаагүй. Гадаад худалдаа нэмэх үзүүлэлттэй болгож чадна гэдгээ бид мэдэж байсан. Одоо ч нэмэх. Гэтэл яагаад ам.долларын ханшаа алдаж байна вэ гэвэл Оюутолгой, Тавантолгойн экспортын орлого орж ирэхгүй байгаатай холбоотой. 2017 онд Оюутолгойн орлогыг Монголын банкуудаар дамжуулахаар болгоход сарын дараа тэр шийдвэрээ цуцалж байсан. Хэрвээ экспортынхоо орлогыг бүгдийг нь эх орондоо авдаг байсан бол ханшаа алдахгүй байсан юм. Тийм болохоор экспортын орлогоо бүгдийг нь олж авдаг нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн хариулав.

Түүнийг ийн үргэлжлүүлэн ярьж байтал Сайд Ж.Сүхбаатар “Таны бие зүгээр үү” хэмээн асуухад Н.Батбаяр “Зүгээр, зүгээр” гэж хариулсан ч “Б.Батбаяр эмчилгээтэй байдаг хүн. Одоо бусдаас нь асуугаад явчих” хэмээн хариултыг нь зогсоосон юм. Мөн түр хорооны гишүүнд түр зуур салхинд гарахыг Н.Батбаярт зөвлөсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 4 цаг 25 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 4 цаг 32 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 4 цаг 54 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 23 цаг 12 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав...
Top