Өчигдөр өглөө үүрээр Турк болон Сирийн зарим нутагт эхэлсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар 3830 хүрснийг CNN мэдээлжээ.
Гамшгийн эрсдэл буураагүй бөгөөд цаашид ч амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Турк улсад монголчууд олноор ажиллаж, амьдардаг тул энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Тус улсад Монгол Улсын 6000 иргэн байдаг. Манай иргэдээс газар хөдлөлтийн эрсдэлд өртөөгүй. Нөхцөл байдалтай уялдуулж Анкара дахь Элчин сайдын яамнаас иргэдтэйгээ байнга холбоотой ажиллаж байгаа" гэв.