Ховд аймагт наймдугаар ангийн сурагч, 15 настай охин бусдад зодуулж нас баржээ.
Тодруулбал, Ховд аймгийн хоёрдугаар сургуулийн сурагчийг үе тэнгийнх нь гурван охин нийлж зодсон байна. Зодуулсныхаа дараа эмнэлэгт очиж үзүүлсэн ч "зүгээр, гайгүй" хэмээн буцааснаас долоо хоногийн дараа амиа алджээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар, нас барсан охиныг задлан шинжилгээгээр "тархи нь бяцарсан гэх хариу дүгнэлт гарсан" гэжээ.
Талийгаач охин дөрвөн охинд зодуулсан бөгөөд турбогаар толгой руугаа цохиулсан гэж төрсөн ээж, үеэлдээ хэлсэн байжээ.
Мөн хамгийн ноцтой нь талийгч охины гар утсанд "Энүүгээр дахиж үзэгдэх юм бол үгүй хийнэ шүү" гэх утга бүхий заналхийлсэн зурвас ирсэн байсан талаар эх сурвалж хэлжээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Ховд аймагт 15 настай хүүхэд нар барсан нь үнэн. Нам барсан шалтгааныг шүүх шинжилгээний хариу гарч байж мэдэгдэнэ" гэлээ.
Сэтгэгдэл (1)