x

С.Зулпхар: Халамжаас болоод хөдөлмөр эрхлэхгүй байна гэх таамаг судалгаагаар няцаагдсан

Халамж хавтгайрсан эсэх асуудлыг тодорхой болгохын тулд 2022 онд Удирдлагын академи судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнгээс Дэд сайд С.Зулпхар "2021 онд халамжийн нөхцөл байдлыг судлуулахаар Удирдлагын академид хандсан. Судалгаа 2022 онд бүрэн хийгдэж тайлан нь бэлэн болсон байгаа. Бид заримдаа өрөөсгөл байдлаар дүгнэдэг. Ямар нэг мэдээлэл, дүн шинжилгээгүйгээр харах тохиолдол байна.

Халамж хавтгайрлаа гэдэг. Хоёр хүн ийм юм ярьсан нь үнэн болоод тарчихсан. Манай улсад халамж авдаг 668 мянган иргэн бий. Тэдний дийлэнх нь нэг, зарим нь хоёр төрлийн халамж авч байгаа.

Тухайлбал, цалинтай ээжийн мөнгө авдаг хүн халамжийн тэтгэвэр авдаг байх, өрх толгойлсон ээж мөн өөр халамж авдаг байх, рашаан сувилал гээд энэ бүрийн тоог нэгтгэж харвал өндөр буюу 1.2 сая хүн халамж авч байгаа мэт харагддаг. Энэ бол 1.2 сая нэгж хүн буюу үйлчилгээ авсан иргэний тоо. Уг тоо дээш, доош зөрнө. Гэхдээ халамж авдаг үндсэн хүний тоо бол 668 мянга.

Тэгвэл энэ тоо их үү, бага уу гэх асуулт гарна. Манай улсын ядуурлын түвшин 27.8 хувь буюу 900 гаруй мянган иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа. Үүнийг халамж авдаг иргэдтэй харьцуулж үзвэл халамж авч буй нь бага.

Мөн зарим хүн 2,000,000 төгрөгийн халамж аваад ажил хийхгүй байна гэдэг. Гэхдээ судалгаагаар ийм тоо гарч ирээгүй. Халамжаас болоод хөдөлмөр эрхлэхгүй байна гэх таамаг судалгаагаар няцаагдсан. Энэ мэтээр бодлогын судалгаа хийж, түүнд үндэслэж ярьдаг байх ёстой" гэлээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 6 цаг 48 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 6 цаг 55 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 7 цаг 17 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top