x

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Вашингтон хотноо ажиллаж байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн IV зөвлөлдөх уулзалтад оролцох, АНУ-ын засаг захиргааны холбогдох албан тушаалтнуудтай уулзахаар нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд Вашингтон хотноо ажиллаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нэгдүгээр сарын 31-ний өдөр АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Мянганы сорилтын корпорацын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Брүүкс, Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн асуудал хариуцсан товчооны Туслах дарга М.Шкиффер нартай тус тус уулзав.

Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус шинээр байгуулагдсан 118 дугаар конгресст Монголын бүлэг ойрын хугацаанд шинэчлэгдэн байгуулагдах талаар тэмдэглэж, Монгол Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд конгрессын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.

Мянганы сорилтын корпорацын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Брүүкстэй хийсэн уулзалтын үеэр АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хоёр дахь Компакт гэрээний явц, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн асуудал хариуцсан товчооны Туслах дарга М.Шкиффер нарын уулзалтаар тус агентлагийн хүрээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд болон эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсад өнгөрсөн арван жилийн хугацаанд ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн бодлогыг дэмжих, эрчим хүчний салбарыг дэмжих зэрэг чиглэлээр нийт 260 гаруй сая ам.долларын техникийн болон санхүүгийн туслалцаа буцалтгүй тусламж үзүүлсэн юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 6 цаг 52 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 6 цаг 59 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 7 цаг 21 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top