Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх гэж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.
Тэрээр “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12,000 төгрөгийг 16,000 болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд золбин нохой, муурыг унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 76,000 орчим золбин нохойг устгажээ.