x

Хог хаягдлыг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл юм

Улаанбаатар хотын иргэд  жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”. Үүнийг дагаад хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, тээвэрлэх, дахин боловсруулах, булахтай холбоотой асуудал тулгарна. Энэ чиглэлд оновчтой, ухаалаг менежмент хийх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад нийслэлийн удирдлага анхаарч, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний нэг нь “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төсөл юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа уг төслийн явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотын хэмжээнд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт гурван том хогийн цэг бий. Төвлөрсөн эдгээр цэгт жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал ирдэг бөгөөд ландфил буюу дарж булах технологиор устгалд оруулдаг. Гэвч энэ технологи нь байгальд орчинд ээлгүй, хорт бодис ялгаруулдаг тул хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс дарж булах технологиос илүү хог хаягдлыг бүрэн хэмжээгээр боловсруулах үйлдвэрлэлийн арга технологийг ашиглах, хөгжүүлэх нь  чухал болоод байна. Улаанбаатар хотын хувьд ч хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа онцолж байна.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг байдаг бөгөөд хог хаягдлыг дарж булах аргаар устгалд оруулдаг. Гэхдээ одоо бидний ашиглаж байгаа ландфил технологийн сул тал нь хог хаягдлыг боловсруулах боломжийг үгүй хийдэг. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Түүнчлэн хогийн төвлөрсөн цэгүүдийн насжилт ч өндөр тул хог хаягдлыг ангилах ялгах, мөн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнд цаашид онцгой анхаарал хандуулна. Эхний ээлжид хог хаягдал төрөлжүүлэн ангилах, боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Тухайлбал, “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн хүрээнд байгуулсан үйлдвэр жилд 5-6 мянган тонн хог төрөлжүүлэн ангилах хүчин чадалтай. Тэгэхээр дахиад 5-6 ийм үйлдвэр байгуулахад хотын хэмжээний ахуйн бүх хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаад, боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгоно. Түүнчлэн хүнсний хог хаягдлыг боловсруулан бордоо болгоод худалдах боломж ч бий” хэмээв.

Хог хаягдлыг ангилах, төрөлжүүлэхэд тулгарч буй бас нэгэн асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер өгүүлж байв. Иргэдийн ангилж ялгасан хогийг зориулалтын машинаар ачиж тээвэрлэх нь нэн чухал бөгөөд ингэснээр төрөлжүүлэн ялгах үйлдвэрт хүргэх, мөн боловсруулах шатанд ч түвэг чирэгдэл бага, бүтээмж өндөр байдаг аж.

Өөрөөр хэлбэл, хог хаягдлын ангилан ялгалт эхний цэгээс эцсийн цэг хүртлээ нэгдсэн зохион байгуулалттай байвал доголдохгүй. Тиймээс ангилж ялгасан хогийг тээвэрлэх зориулалтын машины хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай талаар хэлж байв.

Соёл төлөвшүүлэх загвар төсөл

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулахаар Швейцар Улсын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороонд загвар төслийг хэрэгжүүлж буй аж. Ингэхдээ эдгээр хорооны 1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьж, ангилсан хогийг тээвэрлэх тусгай зориулалтын хоёр машинаар тээвэрлэж, боловсруулах үйлдвэрт тушааж байна. Үүний зэрэгцээ хог хаягдлын ангилал, ялгах аргын талаарх мэдээллийг иргэдэд түгээх, ач холбогдлыг нь таниулах чиглэлд цөөнгүй ажил хийж, соёл төлөвшүүлэхийг зорьж буй.

Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр “Хог хаягдлын зөв менежментэд ангилан ялгалт маш чухал. Тиймээс айл өрхүүдэд хог хаягдлаа ангилах, тушаах соёлыг төлөвшүүлэхээс бүх зүйл эхэлнэ. Төсөл хэрэгжсэн сүүлийн зургаан сарын хугацаанд л гэхэд 10 тонн гаруй ангилсан хог хаягдал хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Төслийн хүрээнд мөн “Эерэг давлагаа” нэртэй дахивар хүлээн авах байгууламжийг дөрвөн дүүргийн дөрвөн хороонд байрлуулсан. Иргэд энд дахивар хог хаягдлаа авчирч тушаагаад мөнгө авах, автобусны картаа цэнэглэх, эсвэл дахивраар хийсэн бүтээгдэхүүн авах боломжтой. Мөн цусны даралтаа хэмжүүлэх, биеийн жингээ үзэх, үнэ төлбөргүй интернэт ашиглаж ч болно” хэмээв.

Гэр хорооллын дэд бүтэц муутай газар, эсвэл гуу жалганд хүмүүс хогоо ил задгай асгах, ингэснээр хогийн цэг үүсэх явдал цөөнгүй гардаг. Энэ асуудлыг цэгцлэх нэгэн шийдлийг төслийн хүрээнд мөн хэрэгжүүлжээ. Хогоо ил задгай, зориулалтын бус газар хаяж, асгаж буй зөрчлийг илрүүлэхээр ямар нэгэн дэд бүтцэд холбох шаардлагагүй, нарны эрчим хүчээр ажилладаг хяналтын камерыг 33 байршилд суурилуулсан нь үр дүнгээ өгч байна. Эдгээр камерт үлдсэн бичлэгээс зөрчил гаргасан хүмүүсийг олох, анхааруулах зэрэг арга хэмжээ авснаар 16 байршилд ил задгай хог хаядаг нь зогссон аж.

Хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэх үйлдвэр

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн хүрээнд  иргэд ангилсан хог хаягдлыг илүү нарийвчлан ялгах, боловсруулах үйлдвэрт ашиглахад бэлдэн пресслэх үйлдвэрийг ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулна. Иргэд эх үүсвэр дээр ихэвчлэн 5-6 хогийг ангилан ялгадаг аж. Тэгвэл энэ ангиллыг илүү нарийвчилж, хогийг эцсийн бүтээгдэхүүн болох үйл явцад бэлдэх аж. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг ийнхүү төрөлжүүлэн ангилснаар боловсруулах үйлдвэрийн зардал багасан, бүтээмж нэмэгддэг.

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр “Улаанбаатарт дахивар хүлээн авдаг 250 гаруй цэг бий. Үйлдвэр ашиглалтад орсноор энэ цэгүүдэд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж, гар ажиллагаа багасна. Дээр нь 10 гаруй ажлын байр бий болно. Бид хогийн цэг дээр дахивар авдаг хүмүүсээс сонгон ажиллуулахаар төлөвлөж байна. Үйлдвэртээ хувцас солих, усанд орох өрөө, гал тогоо гаргасан тул ажилчид маань цэвэр, тухтай орчинд ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.

Нөгөө талаар, ангилж ялгасан хогийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах ч чухал.

Хогийн цэгт 16 га газрыг нөхөн сэргээв

Хог хаягдлыг ангилах, боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна төвлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийхэд ч нийслэл анхаарч байна.

Тухайлбал, 2021, 2022 онд Нарангийн энгэрийн хогийн цэг дэх 16 га талбайд  нөхөн сэргээлт хийсэн бол энэ онд дахин дөрвөн га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хогийн цэгийн талбайд тусгай технологийн дагуу хөрсний хучилт хийж дагтаршуулаад, дээр нь зүлэг, мод тарин унаган төрхийг нь сэргээх юм.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нарангийн энгэрт жилдээ 600-750 тонн хог ирдэг. Бид хогоо ангилан ялгаад боловсруулаад байвал ийшээ ирэх хогийн хэмжээ багасна. Үүний зэрэгцээ хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажлыг ч шат дараатай үргэлжлүүлээд явна. Энэ жилийн хувьд бид дөрвөн га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөсөн” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 7 цаг 38 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 7 цаг 45 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 8 цаг 7 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top