Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар санал солилцжээ.
Ноён Эваристе Коуасси-Комланг, Монгол Улсын хүүхдийн мөнгөн тэтгэмжийн арга хэмжээ бүсийн хэмжээнд сайн туршлага болж, Ковид-19 цар тахлын эрсдэлийг даван туулахад маш том хөшүүрэг болсныг онцлон тэмдэглэлээ.
Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсны дагуу төсвийн тухай хуулиар нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон.
Энэ бодлогын арга хэмжээний талаар дэд сайд С.Зулпхар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг, иргэдэд мэдээлэл хүргэх зэрэгт бүхий л талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.