Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатарын зам талбайн халтиргааг арилгахаар давс, бодис цацдаг. Харин зарим байгууллагын нийлүүлсэн давс чанарын шаардлага хангахгүй байсан тухай Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байсан юм.
Энэ талаар Хотын Ерөнхий менежер М.Баяраа "Асуудал үүсгээд байсан давсны шинжилгээний хариу 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Гэхдээ шавартай, хог шороотой, мөстэй давс нийлүүлэгдсэн байна. Уг давсыг нийлүүлсэн байгууллагад хандан чанар сайтай давсаар сольж өгөхийг шаардсан. Харин компанийн зүгээс сольж өгнө гэдгээ илэрхийлээд байгаа.
Хоёр компаниас 200 тонн давс авсан. Үүнээс агуулахад байгаа 100 тонныг хэрэглэхийг хориглосон бөгөөд сольж өгөх шаардлагыг тухайн компанид тавьсан. Хариуцлага тооцох тухайд шаардлага хангахгүй давс нийлүүлсэн компанийг Улаанбаатар хотын худалдан авах ажиллагаанд дахин оролцуулахгүй. Давс нийлүүлэх хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана" гэлээ.
Сэтгэгдэл (1)