Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” хэмээх жиргээг оруулжээ.
Харин “Мета” компанийн Азийг хариуцсан захирал Жорж Чен Хууль зүй, дотоод хэргийн сайдын жиргээг үгүйсгэлээ. Тэрээр "Худлаа мэдээлэл байна. Энэ хуулийн төслийн хувьд УИХ-аар хугацаа тулгуу батлагдахаас нь өмнө бид олж харж, танилцаагүй. Батлагдсаных нь дараа л уг хуультай танилцсан" хэмээн жиргэжээ.
Мөн тэрээр хоёр хоногийн өмнө "Хүн бүхэн чөлөөтэй үгээ хэлэх эрхтэй. Монголын бүх иргэд ч мөн адил" хэмээн жиргэжээ.
Сэтгэгдэл (1)