x

Иргэн Г.Ганхүү хүний эрхийг боомилсон хуульд хориг тавихыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уриаллаа

УИХ-ын Намрын чуулганы сүүлийн хоёр өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж, баталсан нь улс төрийн зорилготой, цахим орчинд иргэдийн эрхийг хязгаарлах заалттай хууль хэмээн иргэд, иргэний нийгмийн төлөөллүүд илэрхийлсээр байна.

Тус хуульд одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих эсэх нь олны хүлээлтийг үүсгээд байгаа. 

Тэгвэл аялагч Г.Ганхүү Олон нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавихыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уриалжээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Оюутан цагийн найз Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхээ, чи бид 2-т оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад Чехуудтай гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий. Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, Генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь Ёс ёмбогор, Төр төмбөгөр гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад ардын дайсан болсон. Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, Ардчилсан улсын үнэт зүйлд биш зөвхөн Тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна, Оюутан цагийн найз Ганхүү, Алматы хот, 2023 оны 1 дүгээр сарын 27" хэмээн бичжээ.

Дашрамд, Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс санаачилсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Цахим орчинд хяналт тавих хууль"-д хориг тавихыг хүссэн өргөдлийг өнөөдрийн байдлаар 6,937 иргэн дэмжжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" хэмээн заасан байдаг.

Ерөнхийлөгч хуульд хориг тавих эсэхийг ажлын тав хоногт шийдэх хуулийн зохицуулалттай билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (141.101.99.239)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 7 цаг 36 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 7 цаг 43 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 8 цаг 5 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top