Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл болон хэлтсийн дарга нар дүүргийн харьяа хэлтэс, албадын 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 онд хийх ажлын төлөвлөгөөг сонслоо.
Дүүргийн 23 харьяа хэлтэс нэгдүгээр сарын 25-аас 26-ны өдрийг хүртэл баталсан хуваарийн дагуу өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болон үр дүнгээ танилцуулах бөгөөд өчигдөр Татварын хэлтэс, Дотоод аудитын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Статистикийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Худалдан авах ажиллагааны алба, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” ОНӨТҮГ, Улсын бүртгэлийн хэлтсийнхэн ажлаа танилцуулсан.
Өнөөдөр хуваарь ёсоор Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний төв, Насан туршийн боловсролын төв, Ахмадын хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянгол хүүхдийн Зуслан ОНӨТҮГ, Хүүхэд залуучуудын соёлын ордон, Гэр бүл ёслолын ордон, Биеийн тамир спортын хороо, Усан спорт сургалтын төв ӨНОТҮГ-аас өнгөрсөн онд хийсэн үйл ажиллагааны тайлангаа танилцуулна.
Түүнчлэн дүүргийн бүх хэлтсийн тайланг сонсож дууссаны дараа дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэл, дүүргийн ИТХ-ын тогтоол болон дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд харьяа хэлтсийн дарга нартай Үр дүнгийн гэрээ байгуулна.