x

Нүүрсний хэрэгт 15 хүнийг яллагдагчаар татаж, долоог нь цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.01.25/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн:

-АТГ өнгөрөгч 2022 онд Румен улсын Авлигатай тэмцэх газарт айлчлал хийж, туршлага солилцсон. Мөн Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дугаар хурал, Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг өндөр түвшний уулзалт, Сүлжээ удирдах зөвлөлийн 27 дугаар хурал зэрэг олон улсын чуулга, уулзалтад хамрагдсан.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтаар 2022 онд 366 албан тушаалтны ХОМ-ийг шалгасан. Шалгасан мэдүүлгийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хянан шилжүүлсэн мэдүүлэг 50 нэгжээр өссөн байна. Өнгөрсөн 2021 онд 315 албан тушаалтан байсан. Мөн 2022 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар нийт 612 гомдол мэдээлэл ирж, хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэлт 95.6 хувьтай байгаа нь өмнөх оноос 101 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 14695 иргэний мэдүүлгийг шалгаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн. Өнгөрсөн 2022 онд нийт  хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 350 нэгжээр өсч, 1841 болсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлт 2022 онд 5 их наяд төгрөг учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 их наяд төгрөгийн хохирлыг төлүүлсэн. Мөн 518 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүллээ. Авлигын гэмт хэргээс учирсан хохирол 2021 онд нэг их наяд төгрөг, 2022 онд таван их наяд төгрөг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 онд 96 тэрбум төгрөг, 2022 онд 2.3 их наядаар өсчээ. Харин битүүмжлэн хамгаалсан 518 тэрбум төгрөг байна.

Гадаадаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон. Их Британи улсын Лондонд байрлах нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 269 сая төгрөгийн  үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө хоёр ширхэг гээд нийт 6.4 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон.

Мөн тус улсын Виржинийн арлаас 2.2. тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчид бүртгүүлж, 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.долларыг улсын орлого болгосон" гэв.

НҮҮРСНИЙ ХЭРЭГТ 15 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, ДОЛООГ НЬ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтийн дунд дуулиан дэгдээсэн зарим хэргүүдийн талаар товч мэдээллээ. 

Тухайлбал,

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн газар, Гашуунсухайт дахь Гаалийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, НМХГ, ХХААХҮЯ, ЭМЯ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, СЭМҮТ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтэс, НОБГ, Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв, БЗД-ийн татварын хэлтэс, Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын эрх бүхий албан тушаатнуудад холбогдох хэргийг шүүхээр гэм буруутайг нь тооцож, зохих ялыг оногдуулсан байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Батбилэг:

-"Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахаар 2022 онд улсын Ерөнхий прокурорын тогтоолоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өргөн цар хүрээтэй ажиллах учраас мөрдөгчдийн тоог нэмэх шаардлагатай болсон. Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 гээд нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэргийг шалгах хүрээнд 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулсан.

Одоогийн байдлаар 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийг хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчилж, холбогдох шүүхэд танилцуулсан.

Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид Эрүүгийн хуульд зааснаар цагдан хорих арга хэмжээ авснаас одоо долоон хүнийг цагдан хоригдож байна. Мөн улсын хилээр гарах хоригийг 19 хүнд, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээг таван хүнд, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагч авсан. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13.851.252.359 төгрөгийг хахууль болгон авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тийм учраас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 81 үл хөдлөх хөрөнгө байна. Тодруулбал, 78 орон сууц, оффисын гурван талбай, 43 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, дөрвөн газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийг этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасыг битүүмжилсэн. Нүүрсний хулгайн сэжигтэн Хан-Уул дүүрэгт спорт комплекс барьсан нь тогтоогдсон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 6 цаг 48 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 6 цаг 55 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 7 цаг 17 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top