МСНЭ-ийн хуульч, өмгөөлөгч Г.Балжидмаа өнөөдөр МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, "Эрхэт Монгол" группийн ерөнхйлөгч Х.Мандахбаярын эсрэг хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэр энэ үеэр нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдаад буй Х.Мандахбаярыг өмгөөлөхөөс татгалзсан шалтгаан болон Х.Мандахбаярт "луйвардуулсан" гэх хоёр өрөө байрны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Өмгөөлөгч Г.БАЛЖМАА:
-Би Х.Мандахбаяр гэдэг хүнтэй би 2018 онд МСНЭ-ийн ерөнхийлөгч байхад нь танилцсан. Монголын өмгөөлөгчдийн холбоо руу “МНСЭ-ийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч байна. Манай байгууллагад өмгөөлөгч, хуульчийн туслалцаа авах хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэр дагуу нь бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэр үед миний зүгээс хүлээсэн үүрэг нь,
1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулах ажилд хамтран оролцох,
2.Сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх,
3.Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасуулах ажлыг хамтарч хийхээр гэрээ байгуулсан.
Х.Мандахбаярын зүгээс ямар үүрэг хүлээх ёстой бэ гэхээр гэрээний дагуу хоёр өрөө байр өгнө, магистрын төлбөр төлж, цалин 1.6 төгрөгийн цалин өгнө гэсэн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл таван хамтарч ажилласан. Миний хувьд Х.Мандахбаярын өмнө хүлээсэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. 2020 оноос хойш "Гэрээний дагуу өгөх ёстой байраа өгөөч ээ" гэдэг шаардлагыг тавьж яваа. Х.Мандахбаяр гэдэг хүн гурван жилийн турш хойшлуулж яваа. Тиймээс би өнгөрсөн оны төгсгөлд гэрээ дуусгах саналаа тавьсан.
Гэвч он гарсны дараа Х.Мандахбаяр намайг хувийн өмгөөлөгчөөрөө ажиллах санал тавьсан. Саналыг хүлээж аваад өмгөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн боловч Х.Мандахбаяр гэдэг хүн надаас хэргийн нотлох баримтуудаа нуусан. Ийм нөхцөлд өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй гэдгээ хэлээд татгалзсан. Өмнөх таван жилийн туршид би Х.Мандахбаярын хувь, хувьсгалын ажилд өмгөөлөгчөөр оролцож байгаагүй. Зөвхөн сэтгүүлчид МСНЭ-д өргөдөл гаргаад, тэрийг нь Нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал цохож өгсний дагуу өмгөөлөл үзүүлж ирсэн гэв.
Сэтгэгдэл (1)