Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан орчимд өчигдөр /2023.01.24/ есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ. Тухайн хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, агаар салхинд гарч чаргаар гулгаж тоглоход нь аюулгүй байдлыг нь хангаж сэрэмжтэй байхыг зөвлөж байна.