x

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай болно

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд ноцтой гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж, түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 24-ний 11:00 цагт хийхээр товлосон билээ. 

Мөн шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болсон байна.

Шүүгдэгч Ч.Маралмаа хохирогч охины гэмтэл "хүндэвтэр" гэж гарсантай санал нийлэхгүй, эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлээд байсан юм.

Тэгвэл энэ талаар хохирогч охины өмгөөлөгч "Энэ хэрэг дээр шинжээчийн дөрвөн дүгнэлт гарсан. Эхний хоёр шинжээчийн дүгнэлт "хөнгөн" гэж гарсан. Дараа нь гурван шинжээч оролцсон дүгнэлт нь "хүндэвтэр" гэж гарсан бол таван шинжээчийн дүгнэлт нь "хүндэвтэр" мөн гэж гарсан байгаа.

Эхний хоёр шинжээчийн дүгнэлтийн нэгдэх хариулт буюу хөнгөн гэмтэл гэдэг нь үнэн. Гэхдээ гэмтлийн шалгуур үзүүлэлтээрээ эдгэрэлт, үйл ажиллагаа сэргэх хугацаа нь 28 ба түүнээс дээш хоног болохоор ангиллаараа хүндэвтэрт ордог.

Сүүлийн хоёр шинжээчийн дүгнэлт гарах үед хөл нь бүрэн эдгээгүй байсан учраас эдгэрэлтийнхээ хугацаагаар "хүндэвтэр" болсон. Мөн шарх бохирлогдсон байсан. Ингэхдээ гаднаас халдвар авсан байсан. Үүнийг Ч.Маралмаагийн өмгөөлөгч нь хүүхэд эмнэлгээс гарснаас хойш аав, ээжийнх нь асаргаа муу байснаас шарх бохирлогдсон гэж маргаад байгаа. Гэтэл үгүй. 2022 оны аравдугаар сарын 21-нд нян судлалын шинжилгээ хийхэд шарх халдвартай байсан. Гэмтлийн эмнэлэгт нян устгах чиглэлийн антибиотик эмчилгээ хийгдсэн. Охин аравдугаар сарын 26-нд эмнэлгээс гарсан" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    бузар новш өөрөө дайрсан хүнтэйгээ адил тавилан эдлээсэй
    2023 оны 01 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 9 цаг 45 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 9 цаг 52 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 10 цаг 14 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top