Хан-Уул дүүргийн тохижилт, үйлчилгээ хариуцсан "Тохижилт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэгч "Эко Эрин тохижилт" ХХК, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан шуурхай шийдвэр гаргаж, нийт ажилчдадаа цалинтай чөлөө өгчээ.
Энэ талаар тус компани албан ёсны фэйсбүүк хуудсандаа "Өнөөдөр -41 хэм хүйтэн учир зам цэвэрлэгээний ажилчдадаа цалинтай чөлөө олголоо. Хогоо хогны саванд хийгээрэй. Баярлалаа" гэж бичжээ.
Тус компанийн хувьд Нисэхийн аюулгүйн тойрог, дэнж, Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Өлзийт хорооллын тохижилт үйлчилгээг хариуцан гүйцэтгэдэг аж.