Прадо 150 маркийн ДК дугаартай автомашин урсгал сөрж зогссон мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн энэхүү үйлдэлд ямар хариуцлага оногдуулж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Тухайн ДК дугаартай машин нь Унгар улсын Элчин сайдын яамных. Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд арга хэмжээ авах тал дээр Гадаад Харилцааны Яаманд албан бичиг хүргүүлэх юм. Цагдаагийн байгууллагаас холбогдох хүсэлтүүдээ өгсөн байгаа.
ДК дугаар нь дипломат консулынх учраас тухайн улсын харьяаллаар явдаг. Гадаадын дипломат консулын асуудалд цагдаагийн байгууллага шууд оролцохгүй. Гадаад Харилцааны Яамаар дамжуулж ханддаг. Яагаад гэвэл консулын бүрэн эрх гэж бий. Гэхдээ цахим зөрчилд авчихсан байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.