Гэртээ бие нь муудаж хаалгаа тайлахгүй байсан өндөр настныг Онцгой байдлын алба хаагчид дээд айлынх нь цонхоор дамжин орж аварчээ.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 18-ны өдрийн 08:26 цагт ОБЕГ-т өгчээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:32 цагт очиход иргэн Б /75 настай, эмэгтэй/ гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг 4 дүгээр давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ