21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хамтарсан "Амар байна уу-2023" үзэсгэлэн худалдаа "Шинэ 100 айл" төвд гарч эхэллээ.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:
-"Сар шинийн баярыг угтсан ганц сарын хугацаанд иргэд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн ҮСХ-ны судалгаа гарсан байдаг. Үүнээс 70 гаруй хувь буюу 1 их наяд төгрөгийг валют болгон гадагш урсгаж монголчууд импортын бүтээгдэхүүнээр сар шинийн баяраа тэмдэглэж байна гэсэн харамсалтай судалгаа байна.
Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
"Амар байна уу-2023" үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 20-ныг буюу битүүний өдрийг дуустал үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд томоохон 50 ААН бүтээгдэхүүнээ дэлгэнэ. 1,000 аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид лангууны түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх юм. Ингэснээр цагаан идээ, мах сүү, ааруул, ээзгий болон бусад бараа бүтээгдэхүүн нэмэлт үнэгүйгээр зарагдана" гэлээ.
"Шинэ 100 айл" төв нь Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлаж байна.