Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас яаралтай ажиллагаа явуулж цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулсан билээ. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түр хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдөр шүүх хурал нь болж, түүний нэг сар хорихоор болжээ.
Энэхүү талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдож мэдээлэл авсан. Яруу найрагч Ц.Хуланг тэдний харьяаллын хэрэг дээр шалгах шаардлагатай болоод баривчилсан. Эрүүгийн хуульд заасан төрийн эсрэг гэмт хэргийн бүлгийн тодорхой хэрэгт холбогдуулан шалгах шаардлага байна гэсэн мэдээллийг өгсөн" гэж байв.
Тэрээр 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдож байв.