Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" тав дахь өдрөө үргэлжилж байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийн дагуу “Изинис эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлэлээ.
Мөн “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн зээлд холбогдуулан А.Баттөгсийг нэмж гэрчээр дуудахаар болсноо танилцууллаа.