x

Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны тэмцэлд хууль, хүчний байгууллагын ажилтнуудын хүчин чармайлт чухал байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг дунджаар 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, шаардлагатай техник, хэрэгслүүдэд 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, автомашины парк шинэчлэл хийгээд байна. Энэ сараас цагдаа дотоодын цэргийн алба хаагч нэг бүрийн хэрэгслэлийг бүрэн шинэчилж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж шинэ 30 жил рүү шилжиж байна. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсээ тодорхойлж боомт, эрчим хүч, аж үйлдвэр, төрийн бүтээмж, хот хөдөө, ногоон хөгжлийн асуудалд төвлөрсөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж байгааг танилцуулав.

Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн гэлээ. Мөн Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, төрийн өмчид эргүүлэн авсан. Дубайн гэрээг цуцалж Оюутолгойн 2,4 тэрбум ам долларын өрийг тэглэж, Хөгжлийн банкны  чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Үүнтэй зэрэгцээд авлигын хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Монгол Улс ойрын 10  жилд эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, чинээлэг дундаж давхарга бүхий улс орныг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үүнд цагдаа, дотоодын цэргийн ажилтан, албан хаагчид, хүн нэг бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 9 цаг 41 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 9 цаг 48 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 10 цаг 10 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top