Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас тагнуулын хэргээр саатуулсан тухай мэдээлсэн билээ.
Энэ талаар Тагнуулын Ерөнхий Газар "Монгол Улсын иргэн Ц.Хуланг тагнуулын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдож мэдээлэл авсан. Яруу найрагч Ц.Хуланг тэдний харьяаллын хэрэг дээр шалгах шаардлагатай болоод баривчилсан. Эрүүгийн хуульд заасан төрийн эсрэг гэмт хэргийн бүлгийн тодорхой хэрэгт холбогдуулан шалгах шаардлага байна гэсэн мэдээллийг өгсөн" гэлээ.
Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 зүйл ангиар Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм.