Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Жавхлан "Иргэд Өрхийн мэдээллийн сангийн мэдээллээ засварлахад идэвхтэй хандаж байгаа нь ажилд ихээхэн үр дүн өгч байна. Яг одоогийн байдлаар 1,095,352 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн. Энэ бол 2-3 цагийн процесс. Өнөөдөр нийт хүүхдийн 87 хувьд ямар нэг саадгүйгээр олгоно. Үлдэж буй 43,820 хүүхдийн мэдээлэл давхардсан, зөрүүтэй мэдээллийг засварлахаар ажиллаж байгаа.
Иргэдийн дансыг шалгасан зүйл байхгүй. Өмнөх судалгаа дээр тулгуурлаж 9 хувийн шийдвэрийг гаргасан" гэлээ.