ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад суух шинэ элчин сайдыг томилжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин "Евсиков Алексей Николаевичийг ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайдаар томилсугай" хэмээн зарлигт гарын үсгээ зуржээ.
Мөн Искандер Азизовыг Монгол Улсад суух элчин сайдын албанаас чөлөөлсөн байна. Түүнийг нутаг буцах болсон талаарх мэдээлэл 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Монголын хэвлэлүүдээр гарч байв. Азизов 2013 оноос хойш Монголд суух элчин сайдаар ажилалж байсан юм.
Шинэ томилогдсон элчин сайд Алексей Евсиков Москвагийн олон улсын харилцааны улсын дээд сургуулийг төгссөн. Гадаад хэргийн яамны системд 1984 оноос эхлэн ажилалж байгаа аж. 2015-2019 оны хооронд Шанхай дахь Оросын Ерөнхий консул, харин 2019 оноос Гадаад хэргийн яамны онцгой даалгаврын элчингээр ажиллаж байсан аж.