Яру найрагч Цоодолын Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 зүйл ангиар Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн шөнө саатуулжээ.
Түүнийг цагдан хорих 461-р ангид хорьсон байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Ц.Хулан нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын соёл, шашны бодлогын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан юм.