Украины дотоод хэргийн сайд Денис Монастырскийн зорчиж явсан нисдэг тэрэг Киевийн ойролцоо саяхан осолдлоо.
Нисдэг тэрэгт сайдтай хамт тус яамны тэргүүн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга зэрэг нийт найман зорчигч амиа алдсан байна.
Нисдэг тэрэг осолдохдоо Киевийн ойролцоох Бровары хотын хүүхдийн цэцэрлэг дээр унаснаас гурван хүүхэд амь үрэгдэж, 15 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.
Ослын газар манантай, бүрхэг байсан тухай эх сурвалж мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)