НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа. Тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг хамруулав.
Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 39,038,851 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 39,268 азтан тодорлоо.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/ - 35,386
- 4 орон таарсан /40,000-100,000/ - 3,471
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/ - 364
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/ - 37
- 7 орон таарсан /500,000- 10 сая/ - 8
- 8 орон таарсан: хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар 92339513 байв.