x

Сайд асан Ц.Оюунгэрэлийн санаачлагаар "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаал болно

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаалыг өнөөдөр 12:00 цагт төв талбайд зохион байгуулна.

Энэ талаар сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр 12:00 цагаас Төв талбай дээр "Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрд" гэдэг жагсаал хийх гэж байна. Ерөнхийдөө 12:00-18:00 цагийн хооронд жагсаал болно. Өнөөдөр бас дулаахан байна. Ээжүүд лоозонгоо бариад, үзэл бодлоо илэрхийлээрэй. 

Үндсэн шаардлага нь "Айлын хүүхдүүдийг алагчлалгүй мөнгийг нь өг" гэсэн байгаа. Зарим хүмүүс мөнгийг нь хаанаас олох юм бэ? гэж асууж магадгүй. Мөнгө нь мэдээж байгаа. Нэгт, хулгай дээрмийг зогсоох. Өмнөх жагсаалын үеэр яригдаж байсан 44 их наяд төгрөг өнөөгийн ханшаар хасагдсан 9 хувьд 222 жил олгох боломжтой. Хоёрт, чадваргүй хэрнээ асар өндөр орлоготой төрийн албан хаагчдыг цөөлөх. ИОН Нам өмнөх жагсаалын үеэр Ашигт малтмалаас татвар бүрэн авч чадахгүй байна гэж шаардлага тавиад Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийг Сангийн дэд сайд Санжаагийн Мөнгөнчимэг ахлахаар томилогдсон. Өмнө нь ХНХ-ийн дэд сайд хийж байсан хүн. Хүүхдийн мөнгө, түүний ач холбогдол, бас одоо хаанаас олж болохыг маш сайн мэдэх хүний нэг. Гэхдээ энэ нөхрөөр ахлуулсан ажлын хэсэг, түүнд багтсан жирийн дундаж орлогоос хэд дахин өндөр цалинтай нөхдүүдтэй ажилласны дараа эд нар төрд ямар ч хэрэггүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ сарын 15-нд ажлаа дуусгах ёстой байсан ажлын хэсэг өнөөг хүртэл ямар ч тодорхой санал зөвлөмжгүй. Бүтэн 17 хоногт түүнд багтсан төрийн төлөөлөгч нараас хагас үгтэй, нэг өгүүлбэр санал ч байдаггүй ээ. Тэд нарыг аливаа юмыг тунгаах боловсруулах чадвар байтугай хамгийн энгийн и мэйл унших, хариу бичих чадварт үнэхээр эргэлзмээр юм билээ. Ер нь төрд шигсэн цүнхчдийн чадавхгүй байдлыг өчигдрийн бүртгэлийн дампуу байдал бэлхнээ хэлээд өгч байгаа. Сурталчлаад байсан @e-Mongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-д өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй дэд сайд, тэр хэдэн мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм байна лээ шүү. Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө" хэмээн нийтэлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.132)
    жинхэнэ тэнэг үхрүүд хэлэх ч үг алга
    2023 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Хүүхдийг ялгавралж болохгүй Б Жавхлан сайд чинь ямар мулгуй юм бэ
    2023 оны 01 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 9 цаг 47 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 9 цаг 54 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 10 цаг 16 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top