Хүүхдийн мөнгөний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "2009 оноос эхэлж хүүхдийн 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Тухайн үед зорилтот бүлэг рүү чиглэж, халамж хэлбэрээр олгож байсан. Өөрөөр хэлбэл, халамжийн ажилтнууд хороо, өрхөөр явж асуумж бөглүүлж, хүүхдийн мөнгийг олгож байсан. Дараа нь 80 мянган төгрөг олгодог болсон. Ингэж явсаар 2020 оны дөрөвдүгээр сардцар тахлын нөхцөл байдалтай уялдуулж хүүхдийн мөнгийг эдийн засгийн бодит дэмжлэгэтэй уялдлуулж 100 мянган төгрөг болгосон. Хүүхдийн мөнгө зорилгоо ч биелүүлсэн.
Монгол Улсад нийт 3,2 сая хүн ам байдгаас 2.2 сая нь насанд хүрэгчид. Үүний 1.2 сая нь идэвхтэй буюу байнга хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг халамж эрхлэгчдэд олгохоо багасгахын тулд бодит дэмжлэг хэрэгтэй бүлэгт өгөх шаардлага үүссэн.
Хүүхдийн мөнгө бол байгалийн баялгийн тэгш хуваарилалт биш. 1072 хувьцаа байсан бол хэнийг ч алаглаж өгөхгүй. Тиймээс иргэд хүүхдийн мөнгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Халамжийн тухай хуульд 2023 оноос өөрчлөлт хийж хүүхдийн мөнгийг халамж мөн гэж заасан. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөөр дамжуулж орлого нь унасан өрхүүдийг дэмжих бодлогыг баримталж байна.
Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд өгнө. Тиймээс есөн хувьд багтсан бол хүүхдийн мөнгөнөөсөө татгалзахыг хүсч байна. Зайлшгүй шаардлагатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс гаргасан шийдвэр гэдгийг бодож үзээрэй" гэлээ.
Сэтгэгдэл (1)