x

Боловсролын салбарын ажилтны цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн Холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Боловсролын салбарын ажилтны цалинг инфляцын түвшнээс давуулан нэмэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "МҮЭХ болон Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2021, 2022 оны инфляцын түвшинтэй уялдуулж 2023 оны төсөвт санал хүргүүлсэн боловч эдгээр нь биелэгдэхгүй, хүссэн хэмжээнд хүрэхгүй шийдвэр гарч байна.

Боловсролын салбарын мянга, мянган гишүүдээс нийгмийн баталгаа болсон цалин хөлс 15 хувь нэмэгдэж байгаа нь инфляцаа ч гүйцэхгүй, ядууралд орлоо гэх мэдээллийг ирүүлсээр байна. Нийслэл болон орон нутгийн боловсролын салбарын байгууллагуудаас эдгээр мэдээллийг ирүүлж ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг шаардаж байна. 

Хөдөлмөр нийгмийн Зөвшилцлийн гурван талт Үндэсний хороогоор 2023 оны төсвийг хэлэлцэхдээ нийгмийн Зөвшилцлийн гурван талаар хэлэлцсэнгүй. Үүнийг бид эсэргүүцэж байна.

Засгийн газрын 488 болон 491 дүгээр тогтоолыг эсэргүүцэж байна. Эдгээрээс үзэхэд ТҮ-ний 1-3 буюу төрийн үйлчилгээний үйл ажиллагаа хангадаг ажилтнуудын цалин хөлс хамгийн доод тал нь 41,000 төгрөг, дээд тал 79,000 нэмэгдсэн тогтоол гарсан. Гэвч 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 15,000 төгрөгөөр нэмэгдсэн нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дургүйцлийг хүргэсээр байна.

Цалин хөлсийг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх хэлэлцээр хийж баталгаажуулсан ч өнөөдрийн байдлаар үр дүнд хүрээгүй.

2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр ХНХЯ болон БШУЯ-нд албан ёсоор мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байгаа нь биднийг үл тоосон гэж үзэж байна.

2022 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газрын 107 дугаар тогтоол гарсан үүнээс хойш ТҮ-ний хэвийн үйл ажиллагааг хангадаг ажилтнууд, ТҮ-ний шинжлэх ухааны байгууллага, соёл урлагийн байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын цалин хөлс нэмэгдээгүй.

Засгийн газрын 488 болон 491 дүгээр тогтоолыг үндэслээд төрийн тусгай, захиргаатай барьцаагүй. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэд цалингаараа амьдрал ахуйгаа залгаж байгаа. 

Боловсролын салбарт ажиллаж байгаа, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байгаа хүмүүсийн цалин хөлсийг хоёрдугаар сард багтаан 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардсаар байна. Өөрсдийн хөдөлмөрт тохироогүй цалин хөлс өвч хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, хүний нөөцийн дутагдалд орж, боловсролын салбарт ажилласнаар ялгаварлан гадуурхагдаж буй эдгээр асуудалд төр засаг бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй.

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж байгаа боловч бүх сургууль 4-5 хүний нөөцийн дутагдалд орлоо гэсэн зарууд вэб сайтуудаар гарч байна.

Боловсролын салбарт орон тоо дутагдсанаар 2-3 хүний ажлыг 1-2 хүн хийж байгаа нь нормоосоо 1.5-2 дахин илүү ажлыг хийж хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна. Энэ бүхнийг дуугүй хараад байж чадахгүй, дуу хоолойгоо илэрхийлж, цаашдаа эрхзүйн хүрээнд тэмцэх шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнууд гаргасан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 9 цаг 39 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 9 цаг 46 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 10 цаг 8 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top