Фэйсбүүкийн “Boyko Bou” гэх хаягаар А гэгч нь бага, өсвөр насны охид руу эрэгтэй хүний нүцгэн зураг явуулж, оронд нь охидын нүцгэн зургийг авч, улмаар өөрийн эрхшээлдээ оруулдаг байжээ.
Тодруулбал, охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх байдлаар хийлгүүлж авдаг байжээ. Удаан хугацаанд харилцсан охидыг өөртөө дасган уулзаж бэлгийн харьцаанд орсон ба харьцаанд орох, видео дуудлага хийхээс татгалзсан тохиолдолд охидын нүцгэн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж заналхийлдэг байжээ.
Ш.А насанд хүрээгүй О.Н-тэй бэлгийн харьцаанд орсон бөгөөд энэ мэт үйлдлийг нийт дөрвөн удаа үйлдсэн болохыг тогтоожээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хариуцлагад татаж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 20 жилийн хорих ял оногдуулсан байна.
Сэтгэгдэл (7)