Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Н.Баярбаатар нар шалгарав.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний бөхийн хүчит барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо.
Хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэл уналгүйгээр үзүүрлэв.
Тэгвэл энэ талаар Ерөнхий цэц улсын харцага Д.Батболд "Хоёр бөхийн барилдааны үндсэн 20 минут, золгооны барьц авч барилдах 30 минут, идэвх санаачилга гаргах 10 минут дууссан. Ийнхүү цэцүүд хэлэлцээд хутгах, мордох, хавирах мэхний оролдлого хийсэн хэмээн улсын арслан Э.Оюунболдыг давуулах шийдвэр гаргалаа" гэсэн тайлбарыг өглөө.
1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уугуул, улсын заан М.Лхагвагэрэл ийн үзүүрлэлээ.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт УИХ-ын дарга Г.Занданшатар өргөмжлөл, медаль гардуулж, баяр хүргэсэн юм.
Мөн Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч оролцож швейцарь системээр өрсөлдсөн бөгөөд эмэгтэй ангилалд Баянгол дүүргийн Б.Анужин тэргүүн байр, Говь-Алтай аймгийн А.Нарансолонго хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн Г.Алтанзул гуравдугаар байр эзэлсэн юм. Харин эрэгтэй ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт шалгарсан юм.