x

Үндсэн хуулийн эх хуулбар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимэд агсны цээж баримлыг заллаа

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан, түүхэн үнэний үнэт баримт 1992 оны "Үндсэн хуулийн эх хуулбар"-ыг "Ардчилсан Монгол улс" байнгын үзүүллэгийн танхимд ёслол төгөлдөр залж, олон нийтийн хүртээл болгосны дээр "Үндсэн хуулийг эхийг баригч" Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимид агсаны цээж баримлыг залж музейн сан хөмрөг шинэ үзмэрээр баяжлаа.

Уг баримлыг "Чимэд сан" санаачлан Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболд бүтээжээ.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Б.Чимэд агсны гэр бүл, үр хүүхдүүд болон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа болон бусад албаны төлөөлөгчид, Б.Чимэд агсны шавь нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөгджээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хуулиар цогцлоон бүтээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 1992 оны "Үндсэн хуулийн эх хуулбар"-ыг Монголын Үндэсний музейд 2022 онд шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү хуулбэр эхийг музейн уг танхимын үзүүллэгт дэглэснээр Үндсэн хуулийг олон нийтэд түгээх, сурталчлах үйл ажиллагаа тасралтгүй хийгдэх юм.

Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчилж, Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсанаас гадна улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын улс төрийн баталгаа нь болсон юм. Тус Үндсэн хуулийг батлахын тулд Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж байв. Хуулийн төслийг мөн бүх ард түмнээр хэлэлцүүлсэн агаад 900 гаруй мянган хүн оролцож 500-аад мянган хүн үг хэлж 5177 санал төвд ирүүлж байсан юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл гэж хэлж болно.

Энэхүү Эрх зүйн шинэтгэлийг хуульчлан баталгаажуулах төслийг Монгол Улсын Гавьяат хуульч, Ардын багш, Төрийн Сайн Түшмэл, Бяраагийн Чимид гардан гүйцэтгэсэн тул түүнийг “Үндсэн хуулийн эхийг баригч” хэмээн хүндэтгэдэг билээ.

Монголын ард түмний ард нийтээрээ сонгон байгуулдаг Бүгд Найрамдах төрийн цоо шинэ хэлбэрийг сонгож, Үндсэн хуульт байгууллыг тогтоон ард иргэний эрх чөлөөг хуульчлан хамгаалж, улс төр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшүүлэх үндсийг тавьсан олон талын гүн утга агуулга, учир холбогдлоороо үндэсний ой санамжаас үл мартагдах, эрх чөлөөт иргэн бүрийн бахархан дурсах түүх болон үлдэх учиртай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 9 цаг 34 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 9 цаг 41 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 10 цаг 3 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top