x

М.Баяраа: Цаашид тодорхой хуваарийн дагуу, жилд зургаан удаа их цэвэрлэгээг зохион байгуулна

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа.

Өдөр 11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж буй албан хаагч стандартаараа өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Гэхдээ ажиллах хүн хүчний хүрэлцээ хомс зэргээс шалтгаалан одоогоор нэг үйлчлэгчид 13 мянган ам метр, заримдаа түүнээс ч их хэмжээтэй талбай ноогддог, ачаалал маш их. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийг хамруулсан их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Цаашид тодорхой хуваарийн дагуу, жилд зургаан удаа их цэвэрлэгээг зохион байгуулахаас гадна хот тохижилтын үйлчилгээнд ашиглах машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна” гэлээ.

Харин ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-ын дарга Ц.Амарсайхан “Хог хаягдлын тухай хуулийн дагуу манай байгууллага ойр орчмынхоо 50 ам метр талбайн хог хаягдал, цас, мөсийг байнга цэвэрлэдэг. Өнөөдөр манай байгууллагын 82 албан хаагчийн 50 гаруй нь цэвэрлэгээнд оролцож байна” гэсэн юм.

Мөн НЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тэгшжаргал “Хотын цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмжийг сайжруулахад иргэдийн оролцоо чухал. Өнөөдрийн их цэвэрлэгээнд  НЗДТГ-ын 60 гаруй ажилтан, албан хаагч хоёр ээлжээр оролцож, МУИС-ийн урд, ХУИС-ийн хойд замыг хариуцан цэвэрлэлээ” хэмээн онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 9 цаг 43 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 9 цаг 50 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 10 цаг 12 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top