Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй. Ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийг баталж байжээ.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд 14:00 цагт эхэлнэ. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших нарын бөхчүүд зодоглохоор бүртгүүлжээ.