x

Цэнхэр дуулгатнуудыг төлөөлөн Хүндэтгэлийн чуулганд үгээ хэлэхээр хүсэлт гаргажээ

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдаж, шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ, УБХ-ын гишүүд урилгаар оролцдог уламжлалтай. Тэгвэл энэ өдөр иргэн Ц.Булганжаргал шинэ Үндсэн хуулийн өдрийн Хүндэтгэлийн чуулганд үгээ хэлэхээр УИХ-ын даргад хүсэлт гаргажээ.

Сануулахад, өнгөрөгч оны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний экспортод гарсан хулгай, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох, үүнд оролцсон албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай хуулийн дагуу хариуцлага тооцохоо зарласны дараа иргэд, залуучуудын төлөөлөл дээрх хууль бус үйлдлийг эсэргүүцэн хотын төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн билээ. Эсэргүүцлийн жагсаал цуглаан сар гаруй үргэлжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчитай уулзан зөвшилцөл хийх гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй бөгөөд эцэст нь цагдаагийн байгууллага уг жагсаалыг хүч хэрэглэн тараахад хүрсэн.

Энэ жагсаалын үеэр нэгэн иргэн Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, цагдаагийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөн жагсаалд нэгдэж, Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг дайчдын томилолтын мөнгө буюу НҮБ-аас олгодог цалингаас татвар авч ирснийг эсэргүүцэж, өнгөрсөн 20 жил гаруйн хугацаанд дайны галын цэгт ажилласан цэнхэр дуулгатнуудын цалингаас авсан татвараа буцаан өгөх, цэрэг, цагдаагийн албан хаагчдын цалинг арав дахин нэмэгдүүлэхийг шаардаж буйгаа мэдээллийн зарим сайтуудаар ярьсан байдаг.

Мөн энэ асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага өгсөн боловч шаардлагын хариуг авч чадаагүй иргэн Ц.Булганжаргал өнөөдөр болох Хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын иргэний хувиар оролцож үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт гаргасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 11 цаг 29 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 11 цаг 36 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 11 цаг 58 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top