x

Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товложээ

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 24-ний 11:00 цагт хийхээр товлосон байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ч.Маралмаа нь охины гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг хохирогчийн өмгөөлөгч хэллээ.

Тэрээр "Энэ хэрэг дээр шинжээчийн дөрвөн дүгнэлт гарсан. Эхний хоёр шинжээчийн дүгнэлт "хөнгөн" гэж гарсан. Дараа нь гурван шинжээч оролцсон дүгнэлт нь "хүндэвтэр" гэж гарсан бол таван шинжээчийн дүгнэлт нь "хүндэвтэр" мөн гэж гарсан байгаа.

Хамгийн сүүлийн дүгнэлт гаргахад зөвлөхөөр оролцсон Ганболд эмчийг шүүх хуралд оролцуулан, эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүллээ.

Урьдчилсан хэлэлцүүлэгт Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамтаар хуралд оролцсон. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж, охины гэмтлийн зэрэг "хүндэвтэр" гарсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.Шинжээчдийн эхний хоёр удаагийн дүгнэлт нь эдгэрэлтийн хугацаанд буюу аравдугаар сарын 14, 24-нд гарсан. Гэмтсэнээс 10 гаруй хоногийн дараагаар гарч эхэлсэн юм. Тухайн үед шарх эдгээгүй байсан.

Эхний хоёр шинжээчийн дүгнэлтийн нэгдэх хариулт буюу "хөнгөн" гэмтэл гэдэг нь үнэн. Гэхдээ гэмтлийн шалгуур үзүүлэлтээрээ эдгэрэлт, үйл ажиллагаа сэргэх хугацаа нь 28 ба түүнээс дээш хоног болохоор ангиллаараа "хүндэвтэр"-т ордог.

Сүүлийн хоёр шинжээчийн дүгнэлт гарах үед хөл нь бүрэн эдгээгүй байсан учраас эдгэрэлтийнхээ хугацаагаар "хүндэвтэр" болсон. Мөн шарх бохирлогдсон байсан. Ингэхдээ гаднаас халдвар авсан байсан. Үүнийг Ч.Маралмаагийн өмгөөлөгч нь хүүхэд эмнэлгээс гарснаас хойш аав, ээжийнх нь асаргаа муу байснаас шарх бохирлогдсон гэж маргаад байгаа. Гэтэл үгүй. 2022 оны аравдугаар сарын 21-нд нян судлалын шинжилгээ хийхэд шарх халдвартай байсан. Гэмтлийн эмнэлэгт нян устгах чиглэлийн антибиотик эмчилгээ хийгдсэн. Охин аравдугаар сарын 26-нд эмнэлгээс гарсан" гэх мэдээллийг өглөө.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн. ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй" гэсэн боловч аравдугаар сарын 10-ны өдөр уг тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас эхлэн замын хөдөлгөөнд оролцсоныг камерын бичлэгээр тогтоосон байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 11 цаг 31 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 11 цаг 38 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 12 цаг 0 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top