Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллаж байсан лам Г нь 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 9-ний хооронд албан тушаалаа ашиглаж, иргэдийн ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35,265,400 төгрөгийг авч завшжээ.
Улмаар тухайн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
-
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
-
Хулд овогт А-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
-
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр сарын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар А.Гийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
Хэрэгт холбогдсон этгээд нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би 15 сая төгрөг л хувьдаа завшсан. Өөр мөнгө аваагүй” гэж мэдүүлж байжээ.
Шүүхийн шийдвэртэй ЭНД ДАРЖ танилцаарай.