Засгийн газраас дизелийн түлшний онцгой албан татварыг “0” хувь хэмжээгээр тогтоосон тогтоолын хугацааг энэ оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгажээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арвандугаар сарын 28-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 496 тогтоолоор Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 161 тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалт болох “Дизелийн түлшний Онцгой албан татварын хувь хэмжээг “0” хувь хэмжээгээр тогтоосон тогтоолын хугацааг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж сунгасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.