Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон билээ.
Үүнээс 100 нь энэ сард орж ирэх учиртай. Өчигдрийн байдлаар 18 автобусыг Замын-Үүдэд оруулж ирсэн, өнөөдөр үдээс хойш дахин 30-ыг оруулж ирэхээр ажиллаж байна.
Маргааш өглөө эхний 30 автобусыг Замын-Үүдээс Улаанбаатар руу оруулж ирнэ гэлээ.