Нүүрс тээврийн жолооч бусдын баримт бичгийг ашиглаж, улсын хил нэвтрэхийг завджээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт авто замын боомтын гарах чиглэлд 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр нүүрс тээврийн жолооч бусдын баримт бичиг ашиглан улсын хил зөрчихийг завдсан байна.
Тус үйлдлийг дугаар ангийн алба хаагч илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.